ЗАВХАН АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРААС МӨРДӨГЧ НАРТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

A- A A+
ЗАВХАН АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРААС МӨРДӨГЧ НАРТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Завхан аймгийн прокурорын газраас мөрдөн шалгах ажиллагааны явцад хүний эрх, эрх чөлөө, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор аймгийн цагдаагийн газрын мөрдөгч нарт сургалт зохион байгууллаа.

Сургалтад аймгийн прокурорын газраас мөрдөгчийн эрх, үүрэг, өсвөр насны хүн холбогдсон болон гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх, хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргийг шалгах ажиллагаанд анхаарах асуудал зэрэг сэдвүүдээр сургалт хийж, цаашид авах арга хэмжээ, зохион байгуулалтын талаар санал солилцсон байна.