Улсын хэмжээнд 2023, 2024 оны эхний гурван сарын байдлаар иргэн, байгууллагаас гаргасан хэвлэл мэдээллийн үйл ажиллагаатай холбоотой зөрчлийн 15, гэмт хэргийн талаарх 187 гомдол, мэдээллийг мөрдөх байгууллага хүлээн авчээ.
Энэ хүрээнд 250 гаруй хүнээс мэдүүлэг авч, 6 төрлийн 62 шинжилгээ хийлгэхээр шинжээч томилж 58 дүгнэлтийг гаргуулан, зарим эд зүйл, хөрөнгийн үнэлгээг тогтоожээ.
Прокурорын байгууллага 2024 оны 4 дүгээр сарын 15-наас 19-ний өдрүүдэд 259 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэлээ.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба
УЕПГ-ын Олон нийттэй харилцах алба
САНАМЖ: Өргөдөл, гомдол болон хэрэг хянан, шийдвэрлэх ажиллагаатай холбоотой асуудлаар харьяа прокурорын газартай холбогдвол танд туслах болно.
Төрийн болон албаны нууцад хамаарах материал, өргөдөл, гомдлыг илгээхгүй.